Нийслэлийн 380 жилийн ойн баярыг тохиолдуулсан “Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019” арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. 

Уг арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран найм дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019”-ыг  нээж үг хэлэхдээ “Нийслэлийн 380 жилийн ойг угтаж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн байгууллагуудтайгаа хамтран хямдралтай, урамшуулалтай арга хэмжээг зохион байгуулж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой арга хэмжээнүүдийг цаашид зохион байгуулах болно” хэмээв. 

Арга хэмжээнд 100 гаруй аж ахуй нэгжийн 1000 гаруй төлөөлөгч 50 машины цуваагаар өөрсдийн байгууллагаа сурталчлан нэгдсэн парадад оролцлоо.


“Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019”-өөс гэрэл зургаар хүргэж байна.