Уран дархчуудын өлгийн нутаг гэгддэг Сүхбаатар аймгаас төрөн гарсан зураач, урчууд хамтран "Тал нутгийн өнгө" үзэсгэлэнг өнөөдөр Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

Ахмад зураач Б.Гантулга үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ "Манай нутаг бол дархан, сийлбэрчин, зураачдаараа эртнээс алдартай. Залуу үеийнхэн маань ахмадуудынхаа тэр үнэт өвийг уламжлан авч явж байна. Сүхбаатар аймгийн залуу уран бүтээлчид, урчуудын эвлэлийн санаачилгаар энэ үзэсгэлэнг нээж буйдаа туйлын их баяртай байна. 

Тус үзэсгэлэнгээс гэрэл зургаар онцолж байна.