Өнөөдөр Улаанбаатар хотод орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны Улаанчулуутын эцэс дэх 12 дугаар хэсгийн санал авах байр үерт автжээ.

Үерийн улмаас санал авах байрны орох хаалгаар нэвтрэх боломжгүй болсон байна. Тиймээс гарах хаалгаар сонгуульд саналаа өгөхөөр ирсэн хүмүүсээ оруулж байна гэв.

Тус хэсгийн ойр орчмын хашаа, хайсуудынх ихэнх нь үерийн улмаас унасан бөгөөд ОБЕГ болон Цагдаагийн байгууллагын төлөөлөл газар дээр ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Цахилгаан тасраагүй учраас санал ажил ажиллагаа хэвийн үргэлж буй. Тус хэсэгт нийт санал өгөх 1594 сонгогч бүртгэгдсэнээс 628 хүн санал өгөөд байна.