Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн харьяатын газар хамтран "Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Тус хурлаар иргэдийн шилжилт хөдөлгөөний өнөөгийн чиг хандлага, анхаарах зүйлс, тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. Мөн гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохицуулж буй үндэсний хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, холбогдох эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох юм.

Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн  хамгааллын яам энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид, болон Монгол Улсад хамгийн олон иргэд нь оршин сууж буй Элчин сайдын яамдын төлөөллүүд оролцож байна.