“Элэг бүтэн Монгол” үндэсний хѳтѳлбѳрийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдэл олох зорилгоор Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроентрелогийн холбоо, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ, Ѳвчтѳн, нийгмийн тѳлѳѳллийн зѳвлѳл,  "Оном" сан  хамтран “Элэгний В, Д вирусийн эсрэг нэгдэн тэмцье!” нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрсөн бямба гарагт зохион явуулсан.  

Дэлхийн хепатитын ѳдрийг тохиолдуулан хийсэн тус нээлттэй хэлэлцүүлгээс гарсан үр дүн, санал хүсэлт, албан шаардлагыг хэлэлцүүлэгт оролцсон иргэд өөрсдийн биеэр өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт гардуулан өглөө.