Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл өчигдөр дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн төвүүдэд ажиллалаа.

Хүйтний улирал ирж бу энэ үед нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн шинж тэмдэг бүхий бага насны хүүхдүүд ирэх нь нэмэгджээ. 

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн орны тоо 80 хэдий ч өчигдрийнбайдлаар 118 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Харин Баянгол дүүргийн эмнэлгийн хувьд хүүхдийн 200 ортой бөгөөд 267 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амьсгалын замын өвчлөлөөр ирж байгаа хүүхдүүд ихэвчлэн гүйлгэх, өндөр халуурах шинж тэмдэг илэрч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байсан юм.