Дэлгэцийн киноны шагнал гардуулах улаан хивсний SAG Awards өчигдөр Лос-Анжелс хотод боллоо.

Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр хамгийн эрхэмсэг, гайхалтай хувцасласан одоор 32 настай жүжигчин, дуучин Лэди Гага тодорсон байна. Тэрээр шагай хүрсэн урттай, ташаагаа ил гаргасан Dior Haute Couture-ийн цагаан өнгийн даашинз өмссөн бөгөөд бүхэл орой хүмүүсийн анхаарлын төвд байсан гэж болно. Тус ёслолд Катерина Зета Жонс, Маргот Робби, Робин Врайт нар мөн шулуун, урт даашинз сонгосон байна. 

Лэди Гага Tiffany & Co.-ийн үнэт эдлэл, 16 каратын гайхалтай очир алмааз шигтгэсэн, 18 каратын шар алт болон платиниум хосолсон хүзүүний зүүлт,  18 каратын Tiffany T True бугуйвч, алмааз бүхий 18 карат шар алтан ээмэг зэргийг хослуулан зүүжээ. Тэрээр цайвар шаргал үсээ хойш шуусан байна. 

Лэди Гага

Катерина Зета Жонс загвар зохион бүтээгч Зүхайр Муратын хөх өнгийн гялалзсан даашинз өмссөн ба мөн ташаагаа ил гаргажээ. Тэрээр хар өнгийн Christian Louboutin сандалыг хослуулан, Chopard брэндийн зүүсгэл зүүж, Jimmy Choo гар цүнх барьжээ. Катерина 74 настай нөхөр Майкл Дугласын хамт тус наадамд ирсэн байна. 

Катерина Зета Жонс

Жүжигчин Маргот Робби алтлаг судалтай, цагаан өнгийн Chanel даашинз өмсчээ. Тэрээр натурал нүүр будалттай байсан ба өөрийн төрөлхийн гоо сайхныг илүү тод харуулахыг эрхэмлэсэн нь илт. 

Маргот Робби

Робин Врайт жүжигчин Катеринатай адил хөх өнгийн даашинз сонгосон байна. 52 настай төрөлхийн гоо үзэсгэлэнтэй тэрээр том шигтгээтэй алмааз шигтгэсэн хүзүүний зүүлт зүүж, долгиотой шаргал үсээ сул тавьжээ.

Робин Врайт

Мөн олны анхаарлыг татсан гайхалтай хосуудыг дурьдвал: Майкл Балдвин үзэсгэлэнтэй эхнэр Хилариа Балдвинтай ирсэн байна. Тэрээр улаан цэцэгтэй, газар шүргэсэн хар өнгийн даашинз өмсчээ. 


Жүжигчин Эмили Блант нөхөр Жон Красинскийн хамт ирсэн бөгөөд тэрээр Майкл Корсын (custom made) даашинз, Sam Edelman-ийн өндөр өсгийт, Forevermark-ийн зүүсгэл зүүн, Jimmy Choo гар цүнх барьжээ. Харин нөхөр нь Isaia захиалгат хослол өмсөн, Tod брэндийн гутал, IWC бугуйн цаг зүүжээ. Хосууд үнэхээр олны харааг булааж байсныг дурьдахгүй байхын аргагүй. 


Жосеф Фиэннес эхнэр Мариа Долларес Диэгүэз нар хоёулаа нил хар өнгийг сонгосон байна.

Улаан өнгө тус наадамд оролцогчдын дуртай өнгөөр тодорчээ. Улаан даашинзтай оддын хувцаслалтаас сонирхвол:

Эдгээр болон бусад оддын улаан хивсний хувцаслалтыг энд дарж сонирхоно уу! Нийт 107 зураг байна.