"Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор зохион байгуулж буй "Номын баяр-2020" арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. 

Номын баярын албан ёсны нээлт маргааш 11:00 цагаас Төв талбайд болон нийслэлийн дүүргүүд, аймгийн төвүүдэд нэгэн зэрэг болох бөгөөд 09 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Эдгээр өдрүүдэд:

  • “Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага,
  • Номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу,
  • Орон даяар “Ном бид хоёр” бүх нийтийн хөдөлгөөнийг зохион байгуулах,
  • “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг цахим уралдаан,
  • “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо,
  • Уншигч-зохиолчдын уулзалт,
  • Сургалт лекц,
  • Уншигч хүүхдэд зориулсан хөтөлбөр,
  • Уран уншлага,
  • Номын баатруудын театрчилсан тоглолт,
  • Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ,
  • Ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр нэвтрүүлэг, хэлэлцүүлэг болно.

Номын хойрхойтон, уншигч та "Номын баяр"-т хүрэлцэн ирснээр бүх төрлийн номыг зохиолч, орчуулагчийн гараас худалдан авах боломжтой. Мөн зохиолч, хэвлэлийн компани, номын дэлгүүрүүд бүх номоо хямдралтай үнээр худалдаалж байна.