Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд шинэ коронавируст халдвараас сэргийлэх зорилгоор үйлчилгээнд ажиллаж буй тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагатай хамтран, өөрсдөө тогтмол хийж, 7 хоногт 2 удаа автобусны суудлын бүрээсийг угааж бактери устгах бодисоор ариутган, үйлчилгээний явцад спиртэн суурьтай шингэн болон жавелионы уусмалаар автобусны заал, бариул зэргийг шүршиж халдваргүйжүүлэн, өдөрт 2 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байна.

Үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч нарын халууныг өдөрт 2 удаа зайнаас хэмжих зориулалтын төхөөрөмжөөр хэмжиж бүртгэл хөтлөн, амны хаалт зүүлгэн, хувийн ариун цэвэр сахиулж, халдвараас сэргийлэх чиглэлд анхаарч, жолоочийн бүхээг доторх гар хүрэх хэсгүүдийг мөн жавелионы уусмалаар ариутгаж байна.

Мөн Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар нийтийн тээврийн тээврийн хэрэгслүүдэд өглөөний эх авалтаар болон шугам замд цэвэрлэгээ үйлчилгээнд тогтмол хяналт тавин ажиллаж байна.