Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.

Тус хуралдааны үеэр "Гэр хороолол хөдөлгөөн"-ийнхөн энэ оны эхээр батласан нийслэлийн захиргааг нүүлгэх шийдвэрийг эсэргүүцэж, хуралдаан болж буй Хангарди ордон руу нэвтэрлээ.

Тэд "Нийслэлийн захиргааг 97 тэрбум төгрөгөөр Нүхэт рүү нүүлгэхийг эсэргүүцэж байна", "Энэ мөнгөөр гэр хорооллын 100 мянган айл орон сууцанд орох боломжтой" гэсэн үг бүхий самбар, лоозон барьжээ. 

Гэвч хотын захиргааны төв байрны хамгаалалт болон цагдаагийнхан Гэр хороолол хөдөлгөөний гишүүдийг албадан гаргалаа.


Үйл явдлыг гэрэл зургаар хүргэж байна.

Дүрс бичлэгийн ЭНД дарж үзнэ үү.


НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.