Өнгөрсөн бямба гарагт Богд ууланд гал гарч 6 орчим га талбайг хамарсан түймэр дэгдсэн билээ. Түймрийг онцгой байдлын алба хаагчид нэг цаг 30 минутын хугацаанд ажиллаж унтраасан. Өчигдөр буюу ням гарагт мөн л Гоодойн амд шар өвс шатаасны улмаас түймэр дэгдэж 15 айлын зуслангийн байшин шатжээ. Өнөөдөр ч бас Шадивлан зусланд гал гарсан юм.

Энэ мэтээр Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ. 

Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас үүдэлтэй.

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,  ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.