Намар... яагаад ийм уйтай, сэтгэлийн хөндүүртэй юм вэ? Зүгээр л эргэх орчлонгийн жамаар өнгөө зассан шаргал намар чи яагаад намайг ингэж ихээр догдлуулж, бодолд, санаашралд оруулна вэ?... Ингэж хэлэхэд чи намайг шоолж байна уу? Аргагүй дээ намрын намарт л чи ийм байдаг биз дээ гэж хэлмээр санагдаж байна уу? Би мэднээ гэхдээ л бодохгүй догдолж, гуниглахгүй уйлж, бусдаас өөрийгөө холдуулан байж ганцаардаж, хөггүй дуулж, баярлахгүй инээж, хэлбэргүй бүжиглэж чадах цор ганц улирал минь чи болохоор чамд би гоморхон байж дурладаг. Чамд л би өөрийгөө өөрөөр нь мэдэрч, өөрийгөө хайж, өөрийн тухай бодолдоо дарагдан алхдаг. Бусад үеээс илүү мэдрэмжиндээ хөглөгдөн томоогүй дэврүүн, гэгэлгэн нэгэн болж хувирдаг. 

...Намар нүцгэн улирал 

Надаас алдуулсан цаг хугацааны зогсолт

Намар их санаашралын улирал...