Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадам өчигдөр албан ёсоор өндөрлөлөө.

Наадам өндөрлөсөн ч уран барилдаан үзүүлсэн бөхчүүдийн тухай яриа үл тасарна.

Энэ жилийн наадмын нандин агшнуудыг та бүхэнд гэрэл зургаар хүргэж байна.

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсан юм. Үүний дараа уламжлал ёсоор ерөнхийлөгч Х.Баттулга медаль, энгэрийн тэмдэг, бэлгийг гардуулах ёстой. Харин энэ удаа ерөнхийлөгч ерөнхий сайд У.Хүрэлсүхэд медал гардуулах эрхийг өгсөн хэсэг олны хүндэтгэлийг хүлээсэн билээ.

Бичлэгийг 1 минут 28 секундээс үзнэ үү.2. Хэнтий аймгаас 30 жилийн дараа Монгол Улсын аварга цолтон төрлөө. Залуу аварга Э.Оюунболдыг өргөн хүндэтгэл үзүүлж байгаа нь.

3.Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурийн үзэгчдийг шуугиулсан барилдаан. 

Э.Оюунболд арсланд тахимаа ѳгѳхдѳѳ шинэ аваргыг тэврэн үнсч баяр хүргэсэн нь наадамчин олны сэтгэлийг хѳдѳлгѳв.