Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Чуулган эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг сонсож төрийн бодлого шийдвэрт тусгах зорилготой.  Энэ удаа хууль сахиулах байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүй чуулсан юм.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нарын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тулгамдсан асуудлыг сонслоо.