“МӨНХ ТЭНГЭР” Монгол туургатны соёл, урлагийн их наадам өчигдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

БСШУС-ын Сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нарын хамтарсан тушаал, захирамжаар зохион байгуулж буй тус их наадам энэ сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцож буй юм.

ТУС НААДМЫН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР:

2018.07.06 /Баасан/

09:00-18:00   “Монгол өв соёл - Тогтвортой хөгжилд” Эрдэм шинжилгээний хурал, Гадаад харилцааны Яамны “Зөвшилцөл” танхимд

09:00-21:00   Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00   Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн, Төрийн түүхийн музейд

21:00-23:00   Нээлтийн ёслол, Д.Сүхбаатарын талбайд

 

2018.07.07 /Бямба/

09:00-21:00   Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00   Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн, Төрийн түүхийн музейд

21:00-23:00   "Mонгол хувцасны нууц товчоо" Монгол туургатны соёл, урлагийн их наадмын хүрээнд, Монгол Костюмсын 15-н жилийн ойн театрчилсан загварын тоглолт, этно хөгжмийн үдэш, Д.Сүхбаатарын талбайд

2018.07.08 /Ням/

09:00-21:00   Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00   Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн, Төрийн түүхийн музейд

21:00-23:00   Хаалтын ёслол, Д.Сүхбаатарын талбайд

Зургийг ulaanbaatar.mn