Монгол Улсын Их Сургууль /МУИС/ үүсгэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр МУИС-ийн удирдлагууд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.