2019 оны МТV-ийн Видео Хөгжмийн шагнал гардуулах улаан хивсний ёслолд дуучин Тейлор Свифт болон модель эгч дүүс Жижи болон Белла Хадид нар хувцаслалт, стиль имиджээрээ олноос онгойров.

Нью Жерси мужийн Пруденцаль төвд болсон тус арга хэмжээ нь энэ оны хамгийн шилдэг видео клиппийг тодруулдаг ба хөгжмийн ертөнцөд томоохонд тооцогддог арга хэмжээ юм.

Тейлор Свифт загварын сонголт, хувцаслалтаараа олны сэтгэлийг хэзээ ч гонсойлгож байсан удаагүй. Энэ удаад ч мөн гайхалтай сонголт хийжээ.

Эгч дүүс Хадид нар дулаан натурал өнгөөр хосолсон ба өөрсдийн гуалиг биеийг тодотгон харуулсан нь үнэхээр дуу алдмаар үзэсгэлэнтэй харагдана.

Шинэхэн гэрлэсэн модель Хейди Клум гялалзсан хар өнгийн мини даашинз өмсөн, гайхалтай хөлөө ил гарган, нүүр дүүрэн инээмсэглэлээр гоёжээ.

Эх сурвалж: dailymail.com