Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группийн оффист гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Тус дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар обьектын галыг унтраахаар ажиллаж байна.

Одоогийн байдлаар зургаан иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, галын дөлийг дарсан бөгөөд галын хайгуул хийн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.