Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай Монголын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол боллоо.

Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийг Алтанширээ сумын нутаг дахь 150 га талбайд барихаар шийдвэрлэсэн бөгөөд тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан билээ. Уг талбай нь Сайншандаас 20 км зайтай.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих бөгөөд нарийвчилсан ТЭЗҮ-г тус улсын төрийн өмчит “Engineers India Limited” компани гүйцэтгэсэн.

Тус үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тосыг боловсруулах хүчин чадалтай байх бол жилд 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэхээр тооцоологдож буй.