Монгол Улсын төрийн дууллыг өнөөдөр Төрийн түүхийн музейд үзмэр болгон дэлгэлээ. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ой, Монгол төрийн бэлгэ тэмдэг Монгол Улсын Төрийн дууллын хөгжмийг зохиосны 70 жилийн ой энэ онд тохиож байна.

Эдгээр ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дуулалд хүндэтгэл үзүүлэх, төрийн дууллыг зохиогч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Ц.Дамдинсүрэн нарын гавьяаг алдаршуулж, дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Төрийн дууллыг үзмэр болгон дээрх музейд дэлгэлээ.

Төрийн дууллыг бүтээсэн тухай архивын баримт, аудио бичлэг, шинэ баримтат видео бүтээл, гурван зохиолчийн эх бүтээлийг анх удаа олон нийтэд толилуулж буйгаараа тус үзмэр онцлог юм.

Монгол Улсын Төрийн дууллын түүхийг ЭНД дарж уншина уу.


Үзмэрийн нээлтээс гэрэл зургаар хүргэж байна.