Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар 380-Сансар өөд” арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөлөө. 

Ингэснээр Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо. Хоорондоо 30 минутын зайтайгаар гурван цуврал сансрын бөмбөлгийг хөөргөв. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийнхээ түүхт 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ бид илүү бүтээлч, оюунлаг, шинэлэг, шинжлэх ухаанч байдлаар олон залууст үлдэцтэй, өгөөжтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж ажилласан. 

Ингэхдээ ирээдүйн улс орныхоо хөгжлийн алтан түлхүүрийг атгаж яваа хүүхэд, залуучууддаа илүү итгэл үнэмшил, зорилго тэмүүллийг бий болгох олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэн угтаж байгаадаа баяртай байна. Үүний нэг нь өнөөдөр зохион байгуулагдаж байгаа гурван цуврал бөмбөлөг хөөргөх арга хэмжээ болон залуучуудын дунд зохион байгуулсан “Бидний бүтээл сансарт” уралдаан юм. Өнөөдрийн арга хэмжээгээр дэлхийн хотуудаас анх удаа төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөж байгаа хот болж байна” хэмээлээ. 

Арга хэмжээнээс гэрэл зургаар онцолж байна.