Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчдын дунд зохион байгуулсан “Миний ажил-миний бахархал” гэрэл зургийн уралдааны эцсийн шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11:00 цагт “Norphei Art gallery” /Блю Мон центр/-д боллоо. 

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчдын дунд зохион байгуулсан уралдаанд 38 анги байгууллагын 200 гаруй бүтээлүүд ирж ийнхүү эцсийн шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж буй юм.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алба хаагчдын агшин гэрэл зургийн хальснаа хэрхэн буусныг “Миний ажил-миний бахархал”-аас тольдоорой.