Ливан улсын нийслэл Бэйрутд өчигдөр буюу Мягмар гарагт хүчтэй дэлбэрэлт болжээ. 

Болсон үйл явдлын талаар тодруулбал агуулахад гал гарч, бичил хэмжээний тэсрэлт үүссэн ч төдөлгүй маш их утаа бүхий асар хүчтэй дэлбэрэлт болжээ. Ливан улсын Эрүүл мэндийн сайд нийт 73 хүн амь үрэгдсэн ба 2750 гаруй хүн шархдсан гэдгийг хэлжээ. Түүнчлэн Берлин дэх Бундестагийн Гадаад хэргийн албанаас Бэйрут хотод байрлаж байсан Германы Элчин сайдын яамны ажилчид ч шархдсан гэдгийг мэдээлсэн байна.
Getty Images

Боомтын ойролцоо тэсрэлт болсны дараа тэнгэрт маш том утаан үүлнүүд үүсч, зэргэлдээх байшингууд нурсан байна. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Ливаны аюулгүй байдлын албаны генерал Аббас Ибрахимын хэлж буйгаар боомтын ойролцоо олон жилийн турш хадгалагдсан шатамхай бодис байсан байж болзошгүй аж.  Тийм их хэмжээний дэлбэрэлт үүсгэх салют, тэсрэх сум мэт зүйлс нь хаана байсан нь одоогоор тодорхойгүй байна. 


Үүссэн нөхцөл байдлаас гэрэл зургаар хүргэж байна.

Getty Images
Getty Images
Getty Images
Getty Images

Хотын оршин суугчид нурсан байшин, хөмөрсөн машинуудын зургийг цахимд байршуулсан ба тус улсын хэвлэлийн агентлагаас нурманд дарагдсан, цус нөж болсон хүмүүсийн зургуудийг үзүүлжээ. Дэлбэрэлтээс үүссэн галыг гал унтраах нисдэг тэргийн оролцоотой унтрааж байгаа гэнэ.

Getty Images
Getty Images
Getty Images

Getty Images
Getty Images

Ерөнхий сайд Хасан Диаб мэдэгдэхдээ дэлбэрэлтийн хэргийг хариуцах этгээд хариуцлагаа заавал хүлээж, шангаа хүртэх болно гэжээ. Мөн телевизээр хийсэн мэдэгдэлдээ тэрээр найрсагаар бусад орнуудаас тусламж хүсчээ.

Түүний хариуд АНУ, Франц, ХБНГУ болон Еропын холбооноос тусламж санал болгосон бол Ливантай хиллэдэг Израйль улс ч хүмүүнлэгийн болон эмнэлгийн тусламжийг санал болгосон байна.

Getty Images
Getty Images
Getty Images
Бичлэг:


Эх сурвалж: ZDF