Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. Иргэний оролцоо төвтэй төрийн ардчилсан тогтолцоо, чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг, соёлын шинэ тутам хэв загварыг хүлээн авсан нээлттэй нийгэм, олон тулгуурт гадаад хамтын ажиллагааг 1992 онд баталсан Үндсэн хуулиар тунхаглан зарласан билээ.

Энэхүү олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан өчигдөр Laser show, рок поп, хип хоп уран бүтээлчдийн тоглолтыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.