"Лантуун дохио" төрийн бус байгууллагаас хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцэж, удаа дараа жагсахаа мэдэгдсэн. Өнөөдөр гуравдахь жагсаалаа Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тэд бага насны охидыг хүчирхийлсэн хэргийг эсэргүүцэж, замбараагүй дэн буудлуудыг цэгцлэхийг шаардаж байна. Жагсагчид "Таван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна", "алуурын амбаар болсон дэн буудлуудыг цэгцлэе", "бид хэзээ хүртэл зул өргөсөөр байх вэ" зэрэг үзэл санаагаа илэрхийлсэн үгтэй лоозон самбар барин дуу хоолойгоо нэгтгэж байна.