Хуульч Х.Тэмүүжин Монгол Улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүллээ.

Тэрээр төрийн сангуудаас зээл авсан, улс төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардав. Ерөнхий прокуророос түүнд 14 хоногийн хугацаанд албан хариу өгөх үүрэгтэй юм байна.      

Х.Тэмүүжин: УИХ-д олонхи болж аваад, хаалганыхаа гадна хуулийг үлдээгээд дотор нь хулгай хийж байгаа хүмүүстэй огт хамаарахгүйгээр Ерөнхий прокурор, шүүх нь ажлаа хийхэд л болох юм.

УИХ-ын нэр бүхий гишүүд болон нэр бүхий албан тушаалтнуудын авсан зээлийн хөрөнгийг буцаан санд нь төвлөрүүлэхийн тулд прокурорт хандаж байна. Мөн хуульд заасан хариуцлагыг тооцох ёстой. Хууль зөрчсөн гэрээ хэлцлийг хүчингүй болгох ёстой Хариуцлагаас бултаж тойрч ханалаа. Одоо ерөнхий прокурорт хуульд заасан эрх үүргийн хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдүүлэх ёстой. Энэ бол сонирхлын зөрчлийн тухай хуулинд тодорхой заагдсан хориглолт байсан. Хуулиар хориглосон зүйл байсан. Тийм учраас хуулийг нэг мөр хэрэгжүүлэх чиг үүрэгтэй албан тушаалтан болох ерөнхий прокурорын зүгээс энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг аваачээ гэдгийг бол шаардах байдлаар хүсэлт хүргүүлж байна. Сонирхлын зөрчлийн хуулинд төрөөс баталгаа гаргасан зээлийг УИХ-ын гишүүд болон тодорхой нэр бүхий албан тушаалтнууд, өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдүүдээр авсан байх юм бол тухайн хуулийн 29-р зүйл дээр байгуулагдсан гэрээ хэлцлийг хүчингүй болгоно гэж бичсэн байдаг. Төрд учирсан хохирлыг барагдуулна зохицуулалтыг нь тодорхой заасан байдаг. Мөн иргэний хуулинд хууль зөрчсөн гэрээ хэлцэл шууд хүчингүй болно гэсэн утгатай заалт байгаа. Тийм учраас хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.