“Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэн гарч байна. Монголын Эмнести Интернэшнл байгууллага үүсэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойгоо тохиолдуулан энэ сарын 10-17-ны хооронд “Хүний эрх, эрх чөлөө” сэдэвт шог зургийн үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм.

Монголын Уран зургийн галерейд дэлгэгдэж байгаа тус үзэсгэлэнд олны танил Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды, Соёлын гавьяат зүтгэлтэн шог зураач С.Цогтбаяр, шог зураач С.Алтангэрэл, Ц.Намжилдорж, Л.Өлзийбат, Д.Гансүх, А.Бат-Эрдэнэ, А.Амарсайхан, М.Амархүү, Ч.Цэцэгдарь, С.Болд, доктор М.Моломжамц нарын 100 гаруй бүтээл дэлгэгджээ. 

Олон улсын хүний эрхийн өдрөөр  толилуулж байгаа уг үзэсгэлэнд ирсэн бүтээлүүд хүүхэд, эмэгтэйчүүд, орон байртай байх, эрүүдэн шүүхээс ангид байх, үл ялгаварлан гадуурхагдах, хөдөлмөрлөх, амрах эрх зэрэг хүний эрхийн олон асуудлыг хөндсөн байв.