Хөлбөмбөгийн ДАШТ-ий "Алтан Дагина" цом өнөөдөр Монголд ирлээ. Алтан дагина цом Монголоос Хятад, Японоор зочлоод ОХУ-д буцаж очих аж.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн аваргаар шалгарсан багт түр хугацаанд очдог Алтан цомыг 2006 оноос эхлэн дэлхийн улс орнуудаар аялуулж эхлүүлжээ. Цомыг энэ жил дэлхийн 50 гаруй улсын 91 хотоор аялуулах маршрутад Монгол Улс багтсан бөгөөд Дэлхийн хөлбөмбөгийн холбооныхон Алтан цомыг Улаанбаатар хотод авчирч, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд олон нийтэд үзүүллээ.

Энэ цомд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг, тамирчид эсвэл Алтан цом аялж буй улсын Ерөнхийлөгч гар хүрэх эрхтэй байдаг байна. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан цомыг өндөрт өргөж, хөлбөмбөгийн хорхойтон, энэ спортоор хичээллэгч тамирчин, багш дасгалжуулагчдад хандан үг хэлэв.

Энэхүү цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөртэй, 18 каратын таван кг алтаар бүтээгдсэн. Өмнөх жилийн ДАШТ-д түрүүлсэн баг болон тухайн улсын Ерөнхийлөгч алтан цомд хүрдэг байна. 

Иргэд өнөөдөр 13:00-20:00 цагийн хооронд Шангри-Ла Молл худалдааны төвд очиж “Алтан дагина”-ыг харах боломжтой.

ФОТО СУРВАЛЖЛАГА: