Манай улс дотооддоо коронавирус алдсаны улмаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжийн дагуу Улсын онцгой комисс, Засгийн газар өчигдөр орой хуралдаж, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүллээ.

Тодруулбал, Улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас 11 дүгээр  сарын 17-ны 06:00 цагийг дуусталх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд буюу хатуу хөл хорионд шилжүүлээд байна.

Энэ нь Монгол Улс түүхэндээ анх удаа Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж буй тохиолдол юм.

Хатуу хөл хорионд шилжүүлсэн 5 хоногийн хугацаанд халдвар авсан тухайн иргэний ойрын болон дам хавьталын 3500 орчим хүнд шинжилгээ тандалт судалгааг бүрэн хийж, хариу арга хэмжээг авч, тархалтыг бүрэн хянаж чадна гэж Улсын онцгой комисс тооцжээ.


Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжээд буй Улаанбаатарын өнөөдрийн байдлыг гэрэл зургаар хүргэж байна.