Карли Бойд өнгөрсөн амралтын өдрөөр сүй тавьжээ. Тэр мэдээж энэ сайхан мэдээгээ сайн найзууд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцсан. Гэсэн ч нэг л хүнд тэрхүү баяртай мэдээгээ дуулгаж, сүйн бөгжөө харуулж амжаагүй. Тэр хүн нь түүний өвөө.

Өвөө нь асрамжийн газар хөгшчүүдийн хамт хөл хорионд байгаа учраас түүнтэй уулзах боломжгүй. Сэтгэцийн нэг төрлийн олдмол өвчтэй учраас түүнд гар утас байхгүй. Иймээс ач охин нь өвөөгийнхөө байгаа асрамжийн газрын ажилтнуудтай уулзаж цонхны цаанаас сүйн бөгжөө харуулахаар шийджээ.

Энэ талаар Карли Бойд  "Энэ үнэхээр онцгой үйл явдал байсан. Би өвөөгийнхөө байгаа өрөөний цонхны дэргэд очоод мэндлэн цонхон дээр алгаараа хүрсэн. Өвөө ч бас цонхны цаанаас алгаа нийлүүлсэн. "Өвөөдөө хайртай" гэж шивнэхэд өмнөөс минь "Би ч бас охин минь" гэж хэлсэн"  хэмээн ярьжээ.

Ач охин Карли Бойд нь ирэх жил хуримаа хийх бөгөөд өвөө нь түүний баярт мөчийг хуваалцана гэдэгт итгэлтэй байна хэмээн ярьжээ.


Эх сурвалж: CNN