Хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээ" хөдөлгөөний нэгдсэн жагсаал яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Хүчирхийлэл бүхэн хөрштэй үйлдэгддэг тул иргэд бүгдээрээ хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөлгүй холбогдох байгууллагад шуурхай мэдээллэдэг болох, хүчирхийлэл үүсэх нөхцөл байдлыг бий болгож буй үйлдлүүдийг хуулиар зохицуулах, бага насны охиддоо хараа хяналт тавьж байхыг шаардаж уг жагсаалыг зохион байгуулж байна.

"Лантуун дохио" ТББ-аас хүчирхийллийн эсрэг жагсаалыг 5 удаа зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн нэгдсэн жагсаал 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.