Хойд Солонгосын сүүлийн үеийн зургаас харахад нийгэмд эерэг өөрчлөлтүүд гарч байгааг харах боломжтой юм. Тус улс нь орчин үеийн техник технологи, электрон хэрэгсэлүүд, мөн KFC шиг түргэн хоолны газар зэргийг хэрэглээндээ нэвтрүүлээд эхэлжээ.

Эдгээр зургуудыг Хойд Солонгосын томоохон ойн баярын амралтын өдрүүдээр дарсан бөгөөд тус зургуудад өмнө нь хардаг байсан дүр төрхөөс нилээд ялгаатай төрхийг харж болно. Ялангуяа гарч байгаа хөгжил дэвшил нь тус улсын хэд хэдэн мужид ажиглагдаж байгаа талаар Хойд Солонгосын мэдээний алба мэдээлжээ. 

Одоо шөнийн цагаар гэрэл асаалттай байдаг болсон тухай мэдээний алба онцолсон байна. Энэ нь томоохон өөрчлөлт гэж үзэж байгаа бөгөөд дийлэнх хотуудад ч гэсэн оройн цагаар хотын гэрлийг арван жилийн өмнө унтраадаг байсан гэнэ. 

Сүүлийн үед нарны эрчим хүчийг ашигладаг гудамжны цэвэрлэгээний машиныг ашиглах болсноос гадна цахилгаан унадаг дугуй унах болсон нь улс оронд технологи хөгжиж эхэлсний илрэл юм.

Мөн хэд хэдэн зургуудад зочид буудлууд нь wifi тай болсноос гадна хүмүүс ухаалаг гар утас, өөртөө үйлчлэх автомат машин, сүүлийн үеийн түргэн тусламжийн машин ашиглах болсныг харж болно. Томоохон гудамж, талбайд том дэлгэцийн LED дэлгэц байрлуулжээ. Орчин үеийн технологиос гадна түргэн хоолны газар ажиллах болсон бөгөөд KFC-тэй төстэй шарсан тахиа, төмсөөр үйлчилдэг байна. Түүнээс гадна дэлгүүрүүдээр импортын гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүн зарагдах болсоныг харуулжээ.



Эх сурвалж: https://nextshark.com