Харааны бэрхшээлтэй иргэд ажилладаг монголын хамгийн анхны кофе шоп нээгдлээ.

БНСУ-ын "Шилоам" харааны бэрхшээлтэй иргэдийн халамжийн нийгэмлэг, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон "KOICA" олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах зорилгоор энэхүү кофе шопыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өчигдөр дотор нээжээ.