Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас 2019 оны 02 дугаар сарын 18-21-ний хооронд "Таван Богд Фүүдс" ХХК-ны KFC хоолны газрын 11 салбарт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж байна. 

Улсын байцаагчид хяналт шалгалтыг явуулж буй цаг хугацаанд үйлчилгээг түр хааж, ажил үүргээ гүйцэтгэж байна. 

Үйл ажиллагааг бүрэн зогсоох арга хэмжээ аваагүй болно.

Эх сурвалж: НМХГ