Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид БНХАУ-ын иргэн импортын бичиг баримтгүй 20 гаруй тонн хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирснийг илрүүлжээ.

Төлөвлөгөөт бус шалгалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах ашиглагдахаа больсон барилга буюу зориулалтын бус байранд БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, ургамал, амьтны гаралтай түүхий эд, савласан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалж худалдаалдаг нь илэрсэн байна.

Иймд тус үйл ажиллагааг эрхэлж байсан Зун Шун Фа ХХК-д зөрчлийн хэрэг нээж, зөрчил хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.