Египетийн Каир хотын олон улсын амьтны хүрээлэнгийн тахь нийгмийн сүлжээнд од болоод байна. Од болгосон хүн оюутан Мухамед Сархан. Тэр энэ сарын 21-нд амьтны хүрээлэнд тахь харж байтал эрээн арьсыг дагасан хар будаг нүд рүү нь оржээ. Гайхсан залуу эхлээд тахь мөн эсэхийг амьтны хүрээлэнгийн захирлаас тодруулахад итгэлтэйгээр мөн гэж хариулсан байна. 

Энэ явдлын дараа залуу уг зургийг нь нийгмийн сүлжээнд тавихад хүмүүс эрээн тахь мөн эсэх дээр маш олон сэтгэгдэл үлдээсний ихэнх нь эрээн тахь шиг будуулсан илжиг гэдэгт итгэлтэй байгаа талаар бичжээ. Каирын амьтны хүрээлэнгийнхэн үүнээс хойш хариу албан ёсоор хариу хэлээгүй аж.

Эрээн тахь уу, илжиг үү?

Жинхэнэ тахины зураг