Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн дагуу бүх нийтийн цэвэрлэгээг их цэвэрлэгээний 90 минут уриан дор зохион байгууллаа. 90 минутын хугацаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэд өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбайг угааж цэвэрлэн оролцсон юм. 

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн харьяа газар агентлагуудын 3296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлвэрийн төлөөлөл, ЕБС ийн эко клубын сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид оролцлоо.