Францын Биарриц хотноо болж байгаа “Их Долоо”-гийн уулзалтын үеэр Иран, Украин, Ливи болон Хонконгийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал, мөн худалдаа, татварын асуудлаарх санал зөрөлдөөн зэрэг бүс нутгийн болон олон улсын хэд хэдэн хямралын талаарх G7 -гийн орнуудын байр суурийг хэлэлцсэн.

Гэвч эдгээр томоохон яриа хэлэлцээрээс гадна “Их Долоо”-гийн уулзалтын эгзэгтэй гэрэл зургууд юм.

Тухайлбал АНУ-ын тэргүүн хатагтай Мелани Трамп Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог үнсэж буй гэрэл зураг ярианы сэдэв болж "Франц үнсэлт", Vogue сэтгүүлийн сурталчилгааны гэрэл зураг шиг гэх мэтээр бичигджээ.