Монгол Улсын гавьяат жүжигчин, "Чингис хаан" одонт дуучин Г.Ариунбаатар өчигдөр “Монгол сонгодог III” бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ толилууллаа.

Тэрээр анхны бие даасан "Монгол сонгодог" тоглолтоо 2011 онд, "Монгол сонгодог II" тоглолтоо 2015 онд тус тус хийсэн бөгөөд өчигдөр бие даасан гурав дахь тоглолтоо өргөн барилаа.

Монгол Улсын гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар нь дэлхийн хэмжээний уралдаануудад тогтмол амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж буй уран бүтээлч. Тэрээр энэ онд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож, “Дэлхийн шилдэг" таван дуучны нэгээр тодорсон юм.

Дуучин Г.Ариунбаатарын “Монгол сонгодог III” тоглолтын фото агшин