Сүрьеэгийн өвчлөл ЕБС-ийн орчинд өндөр тархалттай байхад дорвитой арга хэмжээ аваагүй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ард иргэдээс уучлал гуйж, өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан жагсаал боллоо.

Эрүүл мэндийн яамны гадаа болсон уг жагсаалд сүрьеэ өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл мөн Ардчилсан намын эрүүл мэндийн бодлогын зөвлөл оролцлоо. 

Жагсаалд оролцогчдын нэг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа:

"Эрүүл мэндийн салбар бусдаасааа онцлог. Тийм учраас энэ салбарыг мэргэжлийн сайдаар удирдуулахыг хүсэж байна. Сургуулийн сурагчдын 10 хувь нь далд сүрьеэтэй, дахиад 10-20 хувь нь идэвхтэй сүрьеэтэй байна. Нэгэнт судалгаа нь гарчихаад байхад анхаарахгүй орхисноос сурагчдын эрүүл мэндэд хамгийн ноцтой аюулыг учирч эхэллээ. Мэргэжлийн хүн хаанаас ямар сайн эм оруулж ирэх, ямар дэвшилтэт эмчилгээ гарч ирж байгааг андахгүй. Жишээ нь гаж нөлөө багатай эмийг эмчилгээнд нэвтрүүлэх ёстой. 3 сар эмчилдэг эм хүртэл гарчихлаа шүү дээ" гэлээ.