Эрмитаж музейд 3 сая орчим үзмэр бий. Тэр дундаа Монголын түүх, соёлын холбогдолтой  үнэт ховор дурсгалууд олон байдаг. 

Монголын уран бичлэгийн эртний дурсгалуудын нэг болох Чингисийн чулууны бичиг, алтан, мөнгөн гэрэгэ зэрэг ховор өв, дурсгалууд, Алтан ордны улсын ховор нандин эд өлгийн зүйлс бий.Тухайлбал “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан гэрэлт хөшөөг 1960 онд Монголын түүхч Х.Пэрлээ үзээд удалгүй “Чингисийн чулууны бичээс” хэмээх томоохон үгүүлэл бичиж, үг бүрийг нягтлан тайлбарлаж, үнэн зөвөөр тайлан уншсан байна.

Казаньд зохиогдож буй «Золотая Орда и Причерноморье. Уроки Чингисидской империи» үзэсгэлэнд 5 сарын 17-ны өдрийг хүртэл эдгээр үзмэрүүдийг нийтэд үзүүлж байгаа юм.

Эдгээрээс сонирхуулж байна.

1. Юан гүрний үеийн эмээл /14 дүгээр зуун/ Гайхалтай ур хийцтэй, өвөрмөн лакан будагтай. Бүүрэгний дотор талдаа сураар бэхлэгддэг.

2. Алт бугуйвч /Алтан ордны үе/ 1886 онд Крымээс олдсон. Түгжээтэй, нугастай, дундаа чулуун шигтгээтэй. Бугуйвч дээр араб үсэг дуурайлган хийсэн чимэглэлтэй.Үүнтэй адилхан бугуйвч Кувейтээс олдсон.

Юан гүрний үеийн мөнгөн пайз

Луу хэлбэрийн бариултай алтан аяга. Хурим найрын ёслолын үеэр хэрэглэдэг. Энэ аяганы талаар Марко Поло "Их хааны сууж байгаа ширээний голд цэвэр алтан аяга тавиастай байдаг" гэж номдоо бичсэн байдаг. Мөн уг аяганд дарс уудаг гээд түүнийг тойрсон  жижиг аяга бий гэжээ.

Дэлхийд ганцхан байгаа гэх энэ Монгол хатны өмсгөл 13-14 дүгээр зуунд хамаарна.