Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөрийн хүрээнд “Хавдар судлалын Үндэсний төвийн дээврийн засварын төсөлд”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Хавдар судлалын Үндэсний төвийн хувьд иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд тулгамддаг гол асуудлын нэг нь дээврээс дусаал гоождог асуудал байсан юм. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд уг асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой боллоо.


Хавдар судлалын төвийн дээврийн засварын тухайд:

Нийт батлагдсан төсөвт өртөг  721,389,129 төгрөг байна. Үүнд А, Б, В, Г, Д, Е, Ж, К, Л блокууд орох бөгөөд нийт талбай нь 6118,6 мкв байна. 


Ингэхдээ 

1. “Өвсний-Үндэс” хөтөлбөрийн хүрээнд 79,186 ам.доллар /2640 төгрөг/ буюу 209,051,040 төгрөгийн тусламж үзүүлж байна.

Б блок 79,577,290 төгрөг /776.3 мкв/

В блок 72,467,370 /663.6 мкв /

Г блок 3,324,771 төгрөг /420.1 мкв /

Нийт: 205,68,771 төгрөг /талбай:1860 мкв/

2. Эрүүл мэндийн Яамны хөрөнгө оруулалтаар 426,000,000 төгрөг тусламж үзүүлнэ.

Ингэхдээ А, Д, Е, И, Ж, К, Л блокуудын нийт 4258.6 мкв талбайд тус тус засвар хийгдэхээр болжээ.