“Монголын эдийн засгийн чуулган-2018” Төрийн ордонд үргэлжилж байна. “Хүчээ нэгтгэе” уриан дор болж байгаа энэ чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүн гаргахыг зорьж байгаа юм. 

Нэгдсэн дөрөв, салбар 12 хуралдаанаар:

Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого,

-  Халамжаас бүтээмж рүү, Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт,

-  Цахим шилжилт-Блокчэйн, Санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй,

-  Хариуцлагатай уул уурхай-Хүртээмжтэй өсөлт, Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд, Хувьчлалын бодлого,

-  Аялал жуулчлал-Агаарын тээвэр

-  Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл

-  Улаанбаатар хотын эдийн засаг-Хөрөнгө оруулалт

-  Монгол Улсын Брэндинг

-  Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Салбар хуралдаан оролцогчдын фото сурвалжлагыг хүргэж байна.