Дорноговь аймгийн "Соёлын өдрүүд" энэ сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилнэ. Тус арга хэмжээг нээж, Дорноговь аймгаас төрөн гарсан  Ардын Жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид, түүний хүү Төрийн Соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатараар овоглосон 1000 хүүхэд өнөөдөр Сүхбаатарын талбайд ардын бүжгээ бүжиглэж, Монгол бүжгийн гайхамшгийг үзүүллээ.

Анх 1979 онд тус аймаг "Соёлын өдрүүд" арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулж байсан бөгөөд үүнээс хойш 40 жилийн дараа буюу энэ онд дахин зохион байгуулж байна. Тус "Соёлын өдрүүд"-ийн хөтөлбөрийг хүргэж байна.


"Соёлын өдрүүд"-ийг нээж, нийслэлийнхээ төв цэгт 1000 хүүхэд үндэснийхээ бүжгийг бүжиглэснээс гэрэл зургаар хүргэж байна.