Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны орон сууцны барилгуудын доороос ус нэвчижээ. Нийтдээ 40 гаруй барилгын доороос ус нэвчиж байна гэх дуудлага Нийслэлйн Онцгой байдлын газарт ирсний дагуу усыг соруулжээ. Одоогоор ус нэвчиж цахилгааны шийд рүү хүрэх эрсдэл үүссэн учраас 11 орон сууцны цахилгааныг хязгаарлаад байна.