Дональд Трампын АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар явуулж буй бодлогыг дэмжигчдийн тоо энэхүү албан тушаалыг хашиж эхэлснээс нь хойших хамгийн дээд түвшинд буюу 46 хувьд хүрч өссөн судалгаа хэдэн сарын өмнө гарсан билээ. 

Этгээд ааш араншинтай, заримдаа ажлаасаа халах тушаалаа хүртэл твиттерийн хуудаснаа жиргэдэг гээд содон үйлдлээр гайхагддаг тэрбээр ерөнхийлөгчийг албыг авсан цагаас хойш эдийн засаг нь өссөн, цагаачдаас хамгаалах бодлого хэрэгжүүлсэн юм. Энэ мэт бодлогуудын америкчуудын сайшаалыг хүртэхийн сацуу олон ч дайсантай болж орхисон юм. Гэхдээ дайснаа ч олон фэнүүдтэй бололтой. Сүүлийн үед түүний хөргийг дүрсэлсэн шивээс трэнд болоод байгаа аж.

Шивээс нь эрхэм ерөнхийлөгчийн зургийг марк маягаар буулгажээ. Мөн түүний хэлсэн алдартай үгсийг бичсэн аж.

Фото: