АНУ-ын ерөнхийлөгчийн санал хураалтыг хүлээн зөвшөөрөөгүй Доналд Трумпийг дэмжигчид Цагаан Ордон руу дайрч, үймээн дэгдээж 1 эмэгтэй нас баржээ.

 АНУ-ын Конгрессын байранд болсон эмх замбараагүй байдлын үеэр Капитолийн цагдаагийн ажилтнууд 20 орчим хүнийг саатуулаад байгаа аж.

Энэхүү үймээний дараа Доналд Трамп иргэдийг гэртээ харихыг уриалсан бичлэгээ нийгмийн сүлжээнд байршуулсан юм. Гэвч түүний мэдэгдэл үймээнийг дэвэргэх аюултай гэж үзэн “Facebook”, “Twitter”, "Youtube" компани түүний бичлэгийг устгажээ.

Энэхүү үйл явдлын дараа АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампийн тамгын газрын дарга уг үймээнийг буруутган албан тушаалаа хүлээлгэн өгөх талаараа мэдэгдэл хийв.

Мөн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Дональд Трампыг дэмжигчдийн дэгдээсэн үймээн самууны улмаас тасалдсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаарх хэлэлцүүлгээ дахин эхлүүлжээ.