Та шидэт үлгэрийн юм шиг хурим хийхийг хүсдэг үү? Тийм бол энэ мэдээ таныг баярлуулах нь дамжиггүй. Дисней болон Allure Bridals хамтран хурмын даашинзны цуглуулгаа худалдаанд гаргажээ.

credit: Allure Bridals


Ихэнх эмэгтэйчүүд ёслолын хивсэн дээр гүнж шиг алхахыг мөрөөддөг. Тэгвэл Диснейн эдгээр хуримын даашинзны тусламжтайгаар хүслээ гүйцэлдүүлж чадах нь ээ. Диснейн алдарт гүнжүүдээс санаа авсан дуу алдам нөмрөгүүд ч Allure Bridals -ын онлайн дэлгүүрт зарагдаж буй аж.

Тэд нийт 16 загварыг танилцуулсан ба охидын мөрөөдөл болсон Ариел, Үнсгэлжин, Покахонтас, Жасмин, Аурора, Рапунзел, Тиана, Цасан цагаан болон Белл нараас үлгэр авсан гэнэ. 

credit: Allure Bridals


Загваруудын зарим нь энэ Нью-Йоркийн хуримын загварын долоон хоног дээр танилцуулагдсан байна. Тиана гүнжээс сэдэвлэсэн даашинз л гэхэд дэрэвгэр хормой, торон материалаар урлагджээ. Нийт 7 төрлөөс бүрдэх цуглуулгын нэг хэсэг болох нөмрөг л гэхэд 3.5-10 мянган доллар гэнэ. Мөн цуглуулгын зарим бүтээл шигтгээ болон зүүмэл, хатгамал чимэглэлтэй юм байна.

credit: Allure Bridals

Уг цуглуулгын хамгийн хямд хувилбар нь 1.2-2.5 мянган доллараар үнэлэгдэх юм.  

Эх сурвалж: Glamour DE