“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Санья хотноо болж өндөрлөлөө.
Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг энэхүү 68 дахь удаагийн "Дэлхийн мисс" тэмцээний ялагчаар Мексикийн гоо бүсгүй, 26 настай Ванесса Понче де Лион тодорсон юм. Тэрбээр 26 настай, 172 см өндөр бөгөөд бизнесийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бүсгүй юм. Мексикт бага насаа өнгөрүүлсэн тэрбээр 22 настайдаа Мексикийн топ модел тэмцээний 5 дахь цувралын ялагч болж олны танил болж загвараа амьдралаа амжилттай эхлүүлжээ. 

Сонирхуулахад манай  улсын мисс Э.Энхриймаа зорилго бүхий гоо бүсгүй тэмцээний шилдэг 20-д шалгарсан юм.