Өнөөдөр буюу 8 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дөрвөн байршилд авто зам хааж, автозам сэтлэн цэвэр, бохир усны болон цахилгааны шугам суурилуулж байна.

Тодруулбал,

1. "Дөлгөөн нуур"-ын уулзвараас "Баянбүрд"-ийн тойрог хүртэлх авто замыг энэ сарын 05-наас хааж, "Гэр хорооллыг цэвэр бохир усаар хангах" ажил хийж байна. Тус замыг энэ сарын 19-ны 06:00 цагт нээнэ.

Тус хэсгийн засварын ажил болон зам хаасан байдлаас гэрэл зургаар хүргэж байна.


2. Байгалийн түүхийн музейн зүүн урд уулзвараас СУИС-ийн зүүн урд уулзвар хүртэл Чингис хааны музейн Дулаан, бохир усны шугам суурилуулах ажил хийж буй учир авто замыг энэ сарын 07-ноос 09-ний 23:00 цаг хүртэл хаасан байна. 

Зам хаасан байдлыг гэрэл зургаар хүргэж байна.


3. "Эх нялхас"-ын арын замд Цэвэр усны шугам суурилуулж буй учир тус замыг 08 дугаар сарын 08-ны 23:00 цагаас 09-ний 23:00 цаг хүртэл хаасан байна.

4. "Эх нялхас"-ын баруун хойд уулзвараас баруун тийш Бичилийн зүүн урд уулзвар хүртэл Цэвэр усны шугам суурилуулж буй учир тус замыг 8 дугаар сарын 09-ны 23:00 цагаас 8 дугаар сарын 23-ныг хүртэл хаана.